Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран зохион байгуулж буй Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн 2025 оны чуулга уулзалт энэ сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно.
Тус чуулга уулзалт нь
“Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь:
Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвийн хүрээнд болох юм. Чуулга
уулзалтаар хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төсвийн бодлого,
хиймэл оюун ба дижитал санхүүгийн хүртээмж, асаргаа халамжийн хөдөлмөрийн
үнэлэмж, бизнес эрхлэлт, санхүүжилтийн хүртээмж ба парламентын үүрэг, оролцоо
зэрэг асуудлыг хэлэлцэнэ.