УВС: Уулаараа цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-11 13:47:17

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-нд нутгийн зүүн болон хойд хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо, уулаараа цас орно хэмээн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Салхи 12-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.


Уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бөгөөд маргаашаас ихэнх нутгаар сэрүү орно.


Өчигдөр Тэс суманд 21 мм, Баруунтуруун, Цагаанхайрханд 4 мм, Өндөрхангайд 2.5 мм, Сагил, Түргэнд 2 мм, Зүүнговь, Хяргас сумдад 1 мм, Улаангомд 0.8 мм, Малчинд 0.4 мм, Завханд 0.2 мм, Наранбулаг, Өмнөговьд 0.0 мм хур тунадас орсон байна.


Салхи нийт нутгаар секундэд 2-10 метр, Наранбулаг, Малчин, Баруунтуруун, Өмнөговь сумдад секундэд 9-10 метр хүрч ширүүсжээ.


Өдөртөө нийт нутгаар 10-20 градус, шөнөдөө 2-9 градус, хөрсөндөө 0-8 градус дулаан байна.

Өндөрхангай, Тэс, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдад түймрийн эрсдэл бага, харин Малчин, Давст, Зүүнхангай сумдад дунд, бусад сумын нутгаар их буюу аюултай зэрэгт байна.

 

相关新闻