"Хөдөө аж ахуйн ажилтны өдөр”-ийг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬАрван нэгдүгээр сарын 12-нд Дорноговь аймгийн ХААГ-аас “Хөдөө аж ахуйн ажилтны өдөр”-ийг тэмдэглэв.
"1990 оноос хойш тасалдаад байсан энэ арга хэмжээг шинэ утга агуулгаар баяжуулж зах зээлийн нийгэм эхэлснээс хойш 26 жилийн дараа орон даяар анх удаагаа тэмдэглэж байгаа" гэж ХААГ-ын газрын мэргэжилтэн Г.Эрдэнэбаяр өгүүлэв.
Амралтын энэ өдрүүдэд тус аймгийн ХААГ-ын ажилтнуудын дунд байгууллагын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн өрнөсөн бол салбарын мэргэжилтнүүдийг урьж хүлээн авалт зохион байгуулав.
Өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн хөдөө аж ахуй салбарынхан ашиг шим сайтай дэлгэрэх омгийн ямаатай болсон, мал сүргээ 2 сая толгойд хүргэсэн, газар тариалангийн чиглэлээр жишиг агро паркийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, бренд бүтээгдэхүүнтэй болсон гээд олон амжилтыг хамтдаа бүтээсэн байна.
Х.Эрдэнэбулган