Салхитын шинэ замыг хүлээлгэн өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-12 16:48:28

Салхитын ам руу тавьсан хатуу хучилттай шинэ зам ашиглалтад ороход болсон байна.

Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр "Экспресс зам" ХХК шалгарч уг замын ажлыг гүйцэтгэжээ. Гэрээний дагуу энэ сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт хүлээлгэн өгөх  хүсэлтээ илгээгээд байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻