Сайншандад энэ онд багтаан 1000 гаруй иргэнд газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-12 18:29:26

Дорноговь аймгийн ИТХ-ын 2016 оны 08 дугаар тогтоолын дагуу Сайншанд сумын хэмжээнд 1119 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлүүлэх, эзэмшүүлэхээр тусгажээ.

Энэ шийдвэрийн дагуу Сайншанд сумын ЗДТГ-аас  энэ оны 10 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 10-ныг хүртэл иргэдээс газар өмчлөх өргөдөл хүлээн авч байгаа бөгөөд одоогийн байдлаар 150 орчим иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн аваад байгаа аж.

Газар өмчлөх хүсэлт бүхий иргэдээс ирсэн хүсэлтийг аймгийн ГХБХБГ-т уламжилж 11 дүгээр сард багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн Сайншандын сумын Засаг даргын захирамжийн дагуу ирэх 2017 оны газар зохион байгуулалтын  төлөвлөгөө боловсруулах Ажлыг хэсэг байгуулагдаж ажилдаа оржээ.

Дээрх Ажлын хэсэг 2017 оны газар зохион байгуулалатын төлөвлөгөөг боловсруулж 12 дугаар сард хуралдах аймгийн ИТХ-аар батлуулах юм байна.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻