Шахмал түлшийг 274 цэгт борлуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-15 10:13:56

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Шахмал түлшнийг нийслэлд өнөөдрөөс худалдаж эхэллээ. 


Тодруулбал, эхний ээлжид нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргав. Цаашид гэрээт борлуулалтын 400 цэг ажиллуулах юм.


Иргэд “HOTULA” аппликейшн, “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм.


Мөн өвлийн бэлтгэлийг хангахаар “Тавантолгой түлш” ХХК 42’635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлж, айл өрхүүдийг түлшээр таслахгүй хангах нөхцөл бүрдүүлжээ.



相关新闻