Алба хаагчид долоон иргэний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-15 15:12:59

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын төв, орон нутгийн байгууллагын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амийг аварч, 35 иргэнийг утаатай бүсээс гаргажээ.


Мөн хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.


Нийт дуудлагын 51 нь обьектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 1 нь хүчтэй салхи шуурга, 1 нь газар хөдлөлт, 10 нь гол, усны болон зам тээврийн ослын дуудлага байв

相关新闻