ДОРНОД: Өнөө шөнө хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-15 19:17:22

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө буюу есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ гэж УЦУОШТ-өөс анхааруулж байна.


Мөн ирэх өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн, ахиу хэмжээтэй цас орох төлөв ажиглагдаж байна. Тодруулбал, 10-р сард ОЖД-аар нийт нутгаар +0...+5 градус дулаан байдаг бол энэ жил илүү дулаан байна. Харин 11 дүгээр сард ОЖД-аас хүйтэн, 2-4 мм-ээс илүү хэмжээтэй хур тунадас орно гэв. Мөн олон жилийн дунджаар 12-р сард нийт нутгаар -11...-16 градус хүйтэн, 2-8 мм хур тунадас ордог бол энэ жил илүү хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. 

相关新闻