УВС: Оны эхний 8 сард 922 хүүхэд төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Оны эхний 8 сарын байдлаар Увс аймгийн хэмжээнд 917 эх амаржиж, 922 хүүхэд төржээ.
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй
536 иргэн байгаагаас эрэгтэй нь 307, эмэгтэй нь 229 байна.
Тус аймгийн хэмжээнд оны эхний 8 сард 13342 иргэн эмнэлэгт
хэвтэн эмчлүүлснээс 385 нь халдварт өвчнөөр өвчилжээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 250 бөгөөд гэмт хэргийн
улмаас хохирсон хүн 180, гэмтсэн хүн 77, нас барсан хүн 6 байна.
Оны эхний 8 сард аймгийн нэгдсэн төсвийн орлого 45.8
тэрбум төгрөг байгаа бол төсвийн зарлага нь 72.1 тэрбум төгрөг байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 467.4 тэрбум төгрөг байгаа
бол нийт хадгаламжийн үлдэгдэл 221.1 тэрбум төгрөг байна.