БУЛГАН: Аймгийн засаг дарга Чехийн уран бүтээлч Петер Хераль Рабенштайныг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-18 17:51:47

Булган, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын иргэн, уран бүтээлч Петер Хераль Рабенштайныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэл хөгжүүлэх боломж, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, Чех улсад оюутан суралцуулах боломжийг нээх зэрэг олон талаар санал солилцов.


Ноён Петер Хераль Рабенштайн, Булган аймгийн мал аж ахуйн салбарт түшиглэн түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Тэрбээр Чех болон Монгол Улс ялангуяа Булган аймагтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг орчин үеийн шийдлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Мөн тэрбээр Булган аймгийн Сайхан Хутаг-Өндөр сумын нутгуудаар уламжлал, соёлын баримтат киноны зураг авалтын ажлаар аялж яваа ажээ.



 

相关新闻