УВС: Б.Гиваан баатрын цээж баримал хөшөөг босголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар
Бэгзийн Гивааны мэндэлсний 100 насны ой болон Хилийн цэргийн 0245 дугаар анги үүсэн
байгуулагдсаны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Түүхт ойг угтаж Хилийн цэргийн 0245 дугаар ангийн Ахмадын хорооноос санаачлан БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны цээж баримал хөшөөг бүтээлгэж, тус ангийн гаднах талбайд босголоо.
Хөшөөний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 16-ны өдөр өргөн
дэлгэр боллоо.
Бэгзийн Гиваан нь 1926 онд одоогийн Увс аймгийн Өлгий суманд төрсөн бөгөөд 1934-1938 онд Өмнөговь
сумын бага сургуульд сурчээ. 1946 онд цэргийн албанд татагдаж, 1948 оны 7 дугаар сарын 8-ны өглөө Байтаг
богдын тулаанд хүч давуу
дайсантай байлдаж, улмаар хоёр байлдагчийн хамтаар хамт эх орныхоо газар
шорооны төлөө эцсийн цусаа дусалтал тулалдаж, алтан амиа алдсан юм.
Хилчин Б.Гиваанд 1949 онд Байлдааны гавъяаны улаан
тугийн одон, 1971 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар цолыг
нэхэн олгосон байна.
Түүний гэрэлт хөшөө Увс аймгийн төв Улаангомд болон төрөлх Өлгий суманд нь байдаг юм.