АНУ-д баяжуулсан ураны үйлдвэрлэлийг сэргээх төлөвлөгөө боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-09-22 16:53:10

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 22 /TASS/. АНУ-ын засаг захиргаа дотооддоо баяжуулсан ураны үйлдвэрлэлийг аль болох хурдан сэргээх төлөвлөгөө боловсруулж байгаа тухай тус улсын Дотоод хэргийн сайд Дуглас Бергам мэдэгджээ. 


“Бид өөрсдийгөө чухал эрдэс баялгийн хувьд Хятад, Орос улсуудаас хамааралтай болгох нөхцөлд оруулсан” гэж тэрбээр Аризонагаас Вашингтон руу нисэх үеэр Ерөнхийлөгчийн онгоцонд Цагаан ордны хэвлэлийн албаны сэтгүүлчдэд хэлсэн байна. 


"АНУ Оросоос уран худалдаж авах нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал. Тиймээс Эрчим хүчний сайд Крис Райт бид хоёр баяжуулсан ураны дотоодын үйлдвэрлэлээ аль болох хурдан сэргээх төлөвлөгөө боловсруулахаар маш шаргуу ажиллаж байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.


АНУ-ын хувьд Оросын нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байгаа тул Оросын уранаас бүрэн татгалзахад хараахан бэлэн болоогүй байна гэж АНУ-ын Эрчим хүчний яам есдүгээр сарын 15-ны өдөр мэдэгджээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын цахилгаан эрчим хүчний тавны нэг орчмыг үйлдвэрлэдэг 94 цөмийн реакторт шаардлагатай баяжуулсан ураны дөрөвний нэгийг Оросоос нийлүүлдэг.  Энэхүү нийлүүлэлтийг ойрын үед зогсоох нь тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 5 орчим хувийг эрсдэлд оруулж болзошгүй гэж тооцоолжээ.


相关新闻