УВС: Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгах төслийг авч хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-25 15:44:14

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдаж байгаа аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах хэд хэдэн томоохон төсөл арга хэмжээг авч хэлэлцэж байна.


Тодруулбал, хөнгөн болон хүнд үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрийн аргаар бэлдсэн махны хэмжээг ахиулах, стандартын шаардлага хангасан хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх чиглэлийн төсөл, арга хэмжээнүүдийн талаар хурлын төлөөлөгчид хэлэлцэж байна.


Энэ хүрээнд Увс аймагт баруун бүсийн хэрэгцээг хангах гурил тэжээлийн үйлдвэр байгуулах, олон улсын стандартад нийцсэн чацаргана боловсруулах үйлдвэрийн зураг төсөв ТЭЗҮ хийлгэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн агро парк байгуулах ажлыг эхлүүлэх, сумдад анхан шатны мал няндалгааны цех байгуулах, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах зэрэг ажлыг хийх юм.


Энэчлэн ирэх онд 28 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 9 тэрбум 560 сая төгрөг зарцуулах хөгжлийн төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж байна.

 

 

 

相关新闻