100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-28 12:57:48

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн Тринидад ба Тобаго улсад эхэллээ.


11 орны шилдэг 18 тамирчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд манай улсаас 2024 оны Азийн аварга, их мастер Б.Мөнхжин, хүрэл медальт Дэлхийн даамын холбооны мастер Б.Анужин, Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан нийлбэр оноогоороо Дэлхийн даамын холбооны дэд мастер Ц.Цацрал нар өрсөлдөж байна.


Өчигдөр эхэлсэн нээлтийн тоглолтод Ц.Цацрал дэлхийн таван удаагийн аварга, Нидерландын их мастер Дарья Ткаченкотой, Б.Мөнхжин 2023 оны дэлхийн аварга, Украины их мастер Виктория Мотричкотой, Б.Анужин 2019 оны дэлхийн залуучуудын аварга, Польшийн их мастер Марта Банковскатай тус тус тэнцжээ.


Тэмцээний медальтнууд ирэх сарын 5-нд тодорно. 

相关新闻