Пара байт харвааны эмэгтэйчүүд багийн төрөлд дэлхийн аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Солонгосын Гванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд 28 орны 176 тамирчин ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй баг болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж, дөнгөж сая эмэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тодруулбал, тэд Италийг 6:2, Туркийг 5:4, Солонгосыг 6:0-ээр буулган авснаар Монголын түүхэнд багийн төрлөөр ДАШТ-д түрүүлсэн анхны харваач болж байна. Түүнчлэн пара байт харвааны ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчид болов.
Удахгүй
холимог багийн төрөлд Д.Сэлэнгэ, Н.Мөнхбаатар нар алтан медалийн төлөө Италийн
багтай халз харвах юм.