Нийтийн эзэмшлийн зам, талбайд 2700 кг давс цацжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-14 17:00:23
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт их хэмжээний цас орсон. Энэ үеэр гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээ хариуцсан байгууллагууд шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, Хот тохижуулах газрын 145 ажилтан өглөө 5 цагт ажилдаа гарч цас түрдэг, хайрга цацдаг хоёр машин болон цас ачих портер машин хоёрыг дайчлан ажилласан байна. Өнгөрсөн долоо хоногт тус газар нийт 2700 кг давс, 20м3 хайргыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацжээ.

Улсын чанартай буюу аймаг, хот хоорондын А1001, 1002-р авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг “Орхон АЗЗА” ТӨХК хариуцдаг. Тус компани хур тундас их орсонтой холбоотойгоор найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж авто гридер, үйлчилгээний болон ачааны машин ашиглаж байна гэж  Ерөнхий инженер нь хэллээ. Дээрх ажлын хэсгээс өчигдөр Их, Бага хөшөөтийн давааны зорчих хэсгийг цэвэрлэсэн байна. Энэ нь цааш Орхоны гүүр хүртэл үргэлжлэх юм. “Орхон Азза” ТӨХК Булганы чиглэлийн 29.7 км, Дархан-Уул аймгийн чиглэлийн 108 км авто замыг хариуцдаг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

相关新闻