Туйванч М.Анхцэцэг дасгалжуулагчгүй тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-11-15 09:14:34

“Рио 2016” олимпийн наадамд  эх орноо төлөөлөн оролцож шагналт 8 дугаар байрт шалгарсан ОУХМ  М.Анхцэцэг Япон улсад үргэлжилж буй хүндийг өргөлтийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн байна.

Манай тамирчин тус тэмцээнд хөрөнгө санхүүгийн асуудлаас болж дасгалжуулагчгүй ганцаараа оролцож байгаа ч огцом өргөлтөөр 105, түлхэлттэй өргөлтөөр 130, нийлбэр дүнгээр 235 кг өргөж тивийн аварга болж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж чадлаа.

Дашрамд сонирхуулахад, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж 2020 оны олимпийн наадам хүртэл М.Анхцэцэгийн бэлтгэл сургуулилтыг ивээн тэтгэнэ гэдгээ Риогийн олимпийн наадмын дараахан мэдэгдэж байв. 

Д.Өлзий

相关新闻