БУЛГАН: Аймгийн хэмжээнд ургац хураалт 36.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-02 17:27:15

Булган, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ургац хураалт өнөөдрийн байдлаар 36.5 хувьтай байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бага байна. 2024 оны аравдугаар сарын 2-ны байдлаар ургац хураалт 50.6 хувьтай байжээ.


Улаанбуудай 30828 га-аас 12559 га буюу 46.6 хувийг хураасан нь нэгжийн ургац 17.5 цн/га

Төмс 350,6 га-аас 246.27 га буюу 70.2 хувийг хураасан нь нэгжийн ургац 74 цн/га

Хүнсний ногоо 209 га-аас 97.2 га буюу 46.5 хувийг хураасан нь нэгжийн ургац 72 цн/га

Тэжээлийн ургамал 3831 га-аас 165 га буюу 4.2 хувийг хураасан нь нэгжийн ургац 12 цн/га

Тосны ургамал 10091 га-аас 1559 га буюу 15.4 хувийг хураасан нь нэгжийн ургац 4.6 цн/га.


Аймгийн хэмжээнд 20.946 тн ургац хурааж 36.5 хувьтай байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.









相关新闻