ТӨВ: Зуунмод суманд хаврын мод тарилтаар 5100 мод бут, сөөг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-03 09:26:56

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГ нь 2025 оны хаврын мод тарилтаар төсөвт байгууллага болон аж ахуйн нэгж иргэдийн санаачилгаар 5100 мод бут, сөөгийг тарьсан байна.


Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГ-ын дарга М.Баттүвшин, Энэ жил нийтийн эзэмшлийн талбайд үрслэгээр 20000 ширхэг, үрээр 80000 цэцэг тарьж ургуулсан. Улиас модны хөвөн бага зэрэг төвөгтэй байдаг тул хөвөн хаядаггүй улиас модыг сонгон суулгалаа.


Мөн зүлэгжүүлэлт, тохижилтын 10 байршилд 11 ажлыг хийсэн. Үүнд, Байгаль орчны нөхөн сэргээх сангаас 150 сая төгрөгийн төсвөөр 8 ажил, орон нутгийн төсвийн хөрөнгө  оруулалтаар  60 сая төгрөгийн 3 ажил байв. Тухайлбал, Гүүр, савлуур, сандал, байрнуудын амрах хэсэгт зүлэгжүүлэлт, тохижилт зэрэг ажил хийв.


Малчин болон мал бүхий иргэд хотын төв рүү мал бэлчээж байгаа нь цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хамгийн ихээр үнэгүйдүүлж байна. Энэ жил ган ихтэй байсан тул мал төвөөр орж тарьсан цэцэг моднуудыг идэж байна гэв. 



相关新闻