ТӨВ: Баян сумын ЗДТГ хүүхдийн өрөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-01 15:37:45

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян сумын Засаг даргын Тамгын газар ажилтнуудынхаа хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөөг тохижуулан ашиглалтад оруулжээ.


Тус байгууллага нь "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор бага насны хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээхгүй байя уриалга дэвшүүлсэн байна. Үүний хүрээнд ажилтнудынхаа хүүхдийн ая тухтай, дулаан орчинд суралцах, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.


Энэхүү өрөөг тохижуулахад Төв аймгийн Баян сумын харьяат Д.Энхбаярын гэр бүл санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, засварын ажлыг ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон гүйцэтгэжээ. 


Сумын хэмжээнд 442 өрх оршин суудаг бөгөөд үүнээс 339 малчин өрх, 103 мал бүхий иргэд байна. 



相关新闻