“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн тайлантай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-08 08:46:59

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан 8 цагт эхэллээ.


Хуралдаанаар Төсвийн төвлөрүүлэн захирагчийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 110 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл, Монгол Улс, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хоорондын хөтөлбөрийн төсөл, “Хөгжлийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, “Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайланг хамгаалах төлөөлөгчдийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм.


Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн тайлантай танилцах аж.

相关新闻