ДОРНОГОВЬ: Соёлын төвийг МУУГЗ Б.Мөнгөн-Өлзий агсны нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-10 17:23:05

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/.Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Соёлын төвийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн  Б.Мөнгөн-Өлзий агсны нэрэмжит болголоо.


Тэрээр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт төрсөн бөгөөд 1979 оноос хойш урлагт зүтгэж эхний удаа хөгжимчин, жүжигчи хийж байгаад хөгжмийн багш, ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажиллаж эхэлжээ.


Түүний уран бүтээлээс дурдвал, “Бөмбөлдэй баатар” бүрэн хэмжээний дуурь, “Есөн шаргын тоос” дуурь зэрэг уран бүтээлээс гадна “Ихэр богд”, “Баянбогд”, “Эргэл богд” зэрэг олон удууны уран бүтээл туурвижээ 



相关新闻