MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ДАРХАН-УУЛ: Сурагчдад зориулсан “IELTS-100” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-13 11:29:37

Дархан, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилга, “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчдад зориулсан “IELTS-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.


Хоёр дахь удаа хэрэгжүүлэх гэж буй уг хөтөлбөрт 550 орчим хүүхэд бүртгүүлжээ. Хөтөлбөрт хамрагдах сурагчдад сургалтын агуулга, онцлогийн талаар болон сургалтын төвүүдийн танилцуулга хийж, нэгдүгээр шатны шалгалтад тэнцсэн сурагчид үе тэнгийн найз нартаа зөвлөгөө өглөө.




Сургалтыг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Eduzone”, “Passion education center”, “Хүмүүнлэг академи”, “Vip IELTS” intensive course зэрэг сургалтын төвтэй хамтран зохион байгуулна.


“IELTS-100” нэгдүгээр хөтөлбөрт 104 сурагч суралцаж, нийт суралцагчдаас 7.5 оноог 13 сурагч, 8 оноог нэг сурагч, 8.5 оноог нэг сурагч нийт 15 сурагч Ielts-ын шалгалтад тэнцжээ.

8.5 оноо авсан Оюуны Ирээдүй сургуулийн 11-3 ангийн сурагч Б.Билгүүн, 8 оноо авсан Дархан Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Биндэрьяа нарт аймгийн Засаг дарга Б.Азжаргал баяр хүргэж зөөврийн компьютер гардуулав.




Хоёрдугаар ээлжийн хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусах бөгөөд бүртгэл баталгаажиж хичээллэх өдрийн тов тогтоно.

 

相关新闻