MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

БУЛГАН: Сэлэнгэ үүлдрийн 4000 гаруй үхэр сүргийг ээмэгжүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-13 13:54:50

Булган, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн брэнд өндөр ашиг шимт "Сэлэнгэ" үүлдрийн үхэр сүргийг ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх, үзлэг ангилалтын ажил үргэлжилж байна.


Тус аймгийн Сэлэнгэ сум 29 мянган үхэр сүрэгтэй бөгөөд түүний 20250 нь Сэлэнгэ үүлдрийн үхэр ажээ. Энэ жил Сэлэнгэ үүлдрийн 8000 үхэр сүргийг ээмэгжүүлэх, үзлэг хийх, ангилан бүртгэлжүүлэхээр баталсан. Одоогийн байдлаар 4000 гаруй үхэр сүрэгт дээрх ажлыг хийж бүртгэл мэдээллийн системд оруулаад байна.

 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын А/205 тоот тушаал, Аймгийн Засаг даргын А/567 тоот захирамж, Сумын Засаг даргын А/269 тоот захирамжийн хүрээнд үзлэг, ангилалт, ээмэгжүүлэх ажлыг одоогоор Булган аймгийн дөрвөн суманд хийгээд байна.


Ээмэгжүүлэх малыг ялган тэмдэглэж бүртгэлд хамруулснаар мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хянах, малчид урамшуулалд хамрагдах, өндөр ашиг шимтэй үүлдэр сайжруулсан нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх, халдварт өвчин хулгайтай тэмцэх зэрэг ач холбогдолтой ажээ.

 

Үхэр сүргийг ээмэгжүүлэх, үзлэг, ангилалт, бүртгэлжүүлэлтийн ажилд тухайн багуудын засаг дарга ИНХ-ын дарга малчид хамтран ажиллаж буй тухай Булган аймгийн Сэлэнгэ сумын ЗДТГ-ын Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баттулга мэдээлэл өглөө.













相关新闻