УВС: Нэг килограмм үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-16 12:14:46

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс энэ долоо хоногт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд дунджаар ямар үнэ ханштай байгааг судалжээ.

 

Нэгдүгээр гурил 3667, хонины мах 14 мянга, үхрийн мах 15 мянга, элсэн чихэр 4667, цагаан будаа 4067 төгрөгөөр килограмм тус бүрийг  худалдаж байна.

 

Түүнчлэн шингэн сүү 4166, А-80 бензин 2883, А-92 бензин 3016, дизель түлш 3366 төгрөгөөр литр тутмыг нь борлуулж байгаа аж. Харин нэг боодол өвс 22 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

Нийт 13 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн өмнөх долоо хоногийнхоос 0.5-25.0 хувийн өсөлттэй байгаа бол зургаан төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийнхоос 2.3-9.1 хувиар буурсан дүн гарчээ.

相关新闻