ДОРНОД: Халх голд 8 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-17 11:08:25

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний 08.00 цагийн байдлаар Дорнод аймгийн Халх гол суманд 8 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.


Харин Чойбалсан хот, Баянтүмэн суманд 3 см, Матад, Баяндун, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгаар 1-2 см, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар 0.5-7.7 мм цас оржээ.


Цас орсноор хот хоорондын авто замын зорчих хэсэгт гулгаа үүсэж, аваар осол нэмэгдэж байна гэж Цагдаагийн газрын ЗЦТ-аас мэдээлэв. Энгийн үед хоногт 200 орчим дуудлага бүртгэгддэг бол халтиргаа гулгаа үүссэнээр 700 гаруй дуудлага мэдээлэл иржээ. Осол аваарт холбогдож байгаа тээврийн хэрэгслийн 90 хувь нь зуны дугуйтай байна.


Өчигдөр орой Манжуур чиглэлийн автобус хоёр автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол Хэнтий аймагт бүртгэгдсэн байна. Тиймээс халтиргаа гулгаа үүссэн энэ үед онц шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байхыг анхааруулав.  

相关新闻