Залуу тэшүүрчид ДЗЦАШТ-д хурдаа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-16 10:25:18

Беларусын Минск хотноо Беларусын тэшүүрийн дэлхийн залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26, 27-нд болох бөгөөд манай улсаас хоёр тамирчин хурд хүчээ сорино.

Энэхүү тэмцээнд манай улсаас залуучуудын өвлийн олимпийн багийн төрлийн аварга ОУХМ Б.Сумъяа болон ОУХМ Я.Зоригтбаатар нар оролцох юм. Манай тамирчид Хятадын Чаньчун хотноо 21 хоногийн бэлтгэлд хамрагджээ. Тэд энэ сарын 19-нд хилийн чанадыг зорих юм.

Дашрамд сонирхуулахад, ОУХМ Б.Сумъяа Норвегийн Лиллехаммер хотноо энэ оны 2 дугаар болсон залуучуудын өвлийн II олимпийн наадмын тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртсэн юм. Түүний багт БНСУ, БНХАУ-ын тамирчид багтжээ.

Д.Өлзий

相关新闻