Толгойдоо тавьж биелсэн чигээгээ дамжуулан амсдаг...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЕлкэндэг хэмээн алдаршиж өнөөдрийг хүрч ирсэн захчин ардын бүжгийн урлагийн сор бүтээл бий. Елкэндэг гэдэг нь захчин аялгууны элдэн буюу алиа наргиантай, энхрий үрс гэсэн үгнээс гаралтай бөгөөд хүний гадаад хэлбэ, намба төрхөөр нь өгсөн хоч нэр юм.
Нутаг усандаа бийч гэж алдаршсан Елкэндэг нь одоогийн Ховд аймгийн Зэрэг сумын Мухлаа гэдэг хүний садан төрлийн хүн байжээ. Елкэндэг хочит бийчийн дөрөв дэх үеийн садан төрөл нь улсын тэргүүний уран сайхан ч, урлагийн үзлэгийн алт, мөнгөн медальт бийч Шараагийн Банзаа юм. Захчин бийд толгой хөдлөхгүй найрт оролцож буй сэдвээр, хөвгүүд толгой дээр хултай чигээ тавиад цалгиж асгалгүйгээр бийлчихээд чигээнээсээ амсаж дамжуулан бүждэг. Ингэж бийлэхдээ:
Аагатай /аягатай/ чигээг
Асгалгүй билэе
Алаг алчуураа цоортол бийлье ... хэмээн дуулж бүжнэ. Елкэндэг нь хань ижилгүй наргиан наадам хөөсөн ганц бие залуу байжээ. Эцэг эх нь аавын бийд хүнтэй танилцаж хань ижилтэй болохыг зөвлөж хороон /хойт зүг/ яваад ирийч Елкэндэг Алгаан унаад явийч Елкэндэг авгайтай болоод ирийч Елкэндэг гэж дуулж биелж сүүтэй аягатай биелгээ хийж хөвүүгээ /хүүгээ/ алс замд явуулсан гэдэг. Елкэндэг аав, ээжийн зөвлөснөөр баяд, дөрвөдийн хошуугаар хэрэн хэсэж хань ижлээ эрж явах зуураа, айл хэсдэг, авгай эргүүлдэг хоч нэр авч шог дууны баатар болчихчээ.Үүнээс хойш
Айл хэсдэг Елкэндэг
Адуу үргээдэг Елкэндэг
Авгай хөөдөг Елкэндэг
Хэц дэрлэдэг Елкэндэг
Хээр хонодог Елкэндэг
Хүүхэн хөөдөг Елкэндэг гэх мэтээр хочлон дуулж биелдэг болжээ. Елкендэгийн тухай хууч яриа одоо ч захчин түмний дунд домог болон яригдаж байдаг төдийгүй бий биелгээг хойч үедээ өвлүүлэхэд анхаарч Манхан сумын Соёлын төвийн уран бүтээлчид сургуулийнхаа сурагчдад биелгээ зааж байгаа сайшаалтай.
А.Бямбасүрэн