“Чацаргана” хөтөлбөр ажлын байр нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-16 17:18:34

Тайваньчууд манай улсаас их хэмжээний чацаргана худалдан авах санал ирүүлсэн байна. Тус улсын худалдан авах хэмжээ манай чацарганы нийт ургацаас давжээ.

ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн Тайванийн дэд сайдтай уулзах үеэр дээрх саналыг тавьсан байна. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр ХХААХҮЯ “Чацаргана” хөтөлбөрийг боловсруулсан байна. Ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар ханган, орлоготой болгох боломжийг нэмэгдүүлэхэд дээрх хөтөлбөр чиглэх гэнэ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл, хөтөлбөрүүдэд чацаргана тариалалтыг онцгойлон дэмжих гэнэ.

Түүнчлэн 2017 онд чацарганы тариалалт, экспортын асуудлаар олон улсын  хурлыг Монголд зохион байгуулах хүсэл гадны байгууллагаас иржээ.

 Б.Заяа

相关新闻