СҮХБААТАР: Аймгийн хэмжээнд 2 сая 7 мянган мал өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-28 17:44:16

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Тус аймагт урьдчилсан байдлаар 2 сая 7 мянган мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.


Нийт газар нутгийн 80 гаруй хувьд бэлчээр хүрэлцээтэй буюу нөөцтэй байна гэж үзэж байна. Энэ нь хур бороо элбэгтэй байсан учир ногооны гарц сайн байсантай, мөн  малын тоо буурсантай холбоотой. Харин 18 хувь нь бэлчээрийн даац хэтэрсэн буюу энэ нь Баяндэлгэр Онгон, Уулбаян Түвшинширээ сумдын зааг нутгийг хамарч байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Өвөл, хаврыг хохирол багатай даван туулахын тулд бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг чиглэлийг өнгөрсөн наймдугаар сард сумдад хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж эхэлжээ. Энэ хүрээнд аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг чухалчилж, хадлангийн салаануудыг ч эрт гаргажээ. Одоогоор аймаг, сумын хэмжээнд аюулгүйн өвсний татан авалт 90 хувьтай байгаа бол малчдын хувьд өвс, тэжээлийн бэлтгэл 60 хувьтай үргэлжилж байна.

 

相关新闻