СҮХБААТАР: Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам найм дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-28 19:15:33

Баруун-Урт 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. ТМонгол туургатны адуун соёлын их наадам болох “Агтана хүрээт- 2025 хүлэгч эрсийн наадам 11 дүгээр сарын 14 15-нд уламжлал ёсоор Шилийн богд хайрханы ар бэлд болно.


Монгол адууны соёлыг тээгч, түгээн дэлгэрүүлэгч хүлэгч эрс газар газраас зорин ирж шандасаа сорьдог тус наадмаар шилдэг адуучныг шалгаруулна. Мөн Шилийн богдын орой дээрээс нар хар ёслол, морьтны жагсаал, шилмэл гүүний худалдаа, ажнай хүлгийг алдаршуулах, адуучин, хос морьтон тэмцээн, гал тахих ёслол, галын наадам зэрэг үйл ажиллагаанууд хөтөлбөрийн дагуу болохоос гадна энэ жил эмэгтэйчүүдийн уурга шүүрэх тэмцээнийг нэмэлтээр зохиохоороо онцлог аж.


Агтана хүрээт наадам нь соёлын өвийг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх, залуучуудын бие бялдрын хөгжлийг дэмжих, үндэсний спортыг хөгжүүлэх, өв соёлын нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үндсэн зорилготой.Ээнэхүү наадамд жилдээ 5000 орчим дотоодын жуулчин, 200 гаран гадаадын жуулчин ирж оролцдог бөгөөд наадмын үеэр орон нутгийн иргэдэд эдийн засгийн үр өгөөжөө өгч эхэлсэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.


Санаачлагч Агтана хүрээт хүлэгч эрс ТББ-тай Морьтой Монголжин ТББ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Дарьганга сумын ЗДТГ, Угшил сан хамтран энэ удаагийн наадмыг зохион байгуулна.

 

相关新闻