ХӨВСГӨЛ: Эмч, мэргэжилтнүүд эмнэлзүйн сургалтын кабинеттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-05 16:20:21

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт орон нутгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулах “Эмнэлзүйн сургалтын кабинет”-ыг байгууллаа.


Тус кабинет нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүрэн тохижуулж, сургалтын шаардлагад нийцсэн багаж, тоног төхөөрөмж, үзүүлэн загваруудаар хангагдсан байна.


Ийнхүү сум, баг, тасаг, нэгжийн эмч, сувилагч нар хүссэн үедээ сувилахуй болон эмнэлзүйн чиглэлээр гардан үйлдлийн дадлага, ур чадвараа тасралтгүй сайжруулах боломж бүрдэж байна.


Хөвсгөл аймагт 159 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1709 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.



 



 

 

相关新闻