ДАРХАН-УУЛ: “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд элсэх хүсэлт гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-07 15:47:51

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол, Хятад, Орос гурван улсын соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гүнзгийрүүлэх зорилгоор Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд элсэх хүсэлт гаргалаа.


Аймгийн товч танилцуулгыг Дархан сумын засаг дарга Т.Тулгаа танилцуулж, Дархан хотын нийгэм, эдийн засаг тэлэлт, хөгжлийн хурдац, гадаад, дотоодын жуулчдад зориулсан хөтөлбөр боловсруулах, дамжин өнгөрөх бус саатан тухлах олон боломж бий гэдгийг танилцууллаа.




Тухайлбал Монгол Улсын төвийн бүсийн тулгуур төв ДарханУул аймаг нь 107 мянган хүн амтай, 327.500 га газар нутагтай, эдийн засаг, нийгэм, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн хөгжил, өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 21 аймгаас гуравдугаарт эрэмбэлэгддэг.


Ази, Европыг холбосон олон улсын төмөр зам, авто замын тэнхлэгийн дагуу Өрмөгтэй, Дэрст булан зэрэг хоёр морин өртөө нь тус аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг нь “Түмэн газрын цайны зам”-ын дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.




Мөн “Аялал жуучлалын мастер төлөвлөгөө 2030”-д тусгагдсан “Цайны замын жишиг өртөө, аялал жуулчлалын цогцолбор байгуулах” зорилтыг Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого стратегитай уялдуулан ажиллаж байна.

 

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хурлын үйл ажиллагаа Дархан-Уул аймагт үргэлжилж байна.


相关新闻