БУЛГАН: Хадлан, тэжээлийн бэлтгэлийг 77.3 хувиар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-10 16:33:24

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хадлан тэжээлийн бэлтгэл аймгийн хэмжээнд 77,3 хувь, сумын нийлбэр дүнгээр 72,1 хувь, сум орон нутгаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд ногоон тэжээлийг маш сайн хангасан байна.


Аймгийн хэмжээнд малчдын хүчээр 111.2 мянган тн байгалийн хадлан, 12.2 мянган тн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн давс хужир, шүү бэлтгэх төлөвлөгөө гаргаж сумдад хүргүүлсэн байна.


Аймгийн хэмжээнд хадлан бэлтгэлийн ажилд дугуйт трактор 128, трактор хадуур 52. трактор тармуур 40, хаман боогч 237, гар хадуур 901, бага оврын трактор хадуур 936, 2504 хүн ажиллажээ.

 

Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 115.6 мянган тн байгалийн хадлан, 10.0 мянган тн ногоон тэжээл, 2.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.2 мянган тн гар тэжээл, 1.5 мянган тн сүрэл, 170 тн дарш, ногооны хаягдал тус тус бэлтгэсэн байна.

 

Засгийн газрын 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 56 дугаар тогтоолын хавсралтаар аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд аймгийн нөөцөд 758 тн өвс, 657 тн тэжээл, 1.1 тн эрдэс тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1516 тн өвс, 1314 тн тэжээл, 2.2 тн эрдэс тэжээл бэлтгэх төлөвлөгөө батлагдсан байна.

 

Аймгийн нөөцөд 386 тн өвс, 120 тн тэжээл, 1.1 тн эрдэс тэжээл бэлтгэсэн бөгөөд өвсийг 50.9 хувиар, тэжээлийг 18.3 хувиар, эрдэс тэжээлийг 100 хувиар бэлтгэж, дундаж дүнгээрээ 77.3 хувиар хангаад байна.

 

Сумдын хувьд өвс 1381.7 тн буюу 84,6 хувиар, тэжээл 548.3 тн буюу 46.8 хувиар, эрдэс тэжээл 1.4 тн буюу 85.0 хувиар тус тус бэлтгэж сумдын нийт дүнгээрэээ 72.1 хувиар хангаад байгаа ажээ..



相关新闻