ЗАВХАН: Нэг их эмчид ногдох хүний тоогоор 10-т эрэмбэлэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-10 14:46:01

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Статистикийн хэлтсээс аймгийн хүн ам, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, гэмт хэрэг, шүүх, банкны холбогдолтой мэдээллийг нэгтгэж хураангүй хэлбэрээр нь мэдээллийг олон нийтэд зориулан сар бүр өгч байна.


Тухайлбал, Завхан аймгийн суурин хүн амын тоо 2024 оны жилийн эцэст 71,404 хүрсэн байна. Суурин хүн амын тоогоор Монгол Улсад 17-т эрэмбэлэгдэж байна.


Аймгийн төв, Улиастай сумын суурин хүн амын тоо 16,115 буюу хамгийн их байгаа бол Асгат сумынх 936 буюу хамгийн бага байна. Завхан аймгийн хүн амын дундаж наслалт 73,07 байна. Хүн амын дундаж наслалтын тоогоор Монгол Улсад 13-т эрэмбэлэгдэж байна.


Завхан аймгийн их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 3535 байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоогоор Монгол Улсад 11-т эрэмбэлэгдэж байна.


Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллага 39 байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоогоор монгол улсад 8-т эрэмбэлэгдэж байна. Сургуулийн өмнөх боловсролыг 4931 хүүхэд эзэмшиж байгаагаас хамрагдсан хүүхдийн тоогоор Монгол Улсад 18-т эрэмбэлэгдэж байна. Сургуулийн өмнөх боловсролын хүүхэд-багшийн харьцаа 23 байна. СӨБ-ын хүүхэд багшийн харьцаагаар монгол улсад 18-т эрэмбэлэгдэж байна.


Завхан аймгийн хэмжээнд нэг их эмчид ногдох хүний тоо 360 байна. Нэг их эмчид ногдох хүний тоогоор Монгол Улсад 10-т эрэмбэлэгдэж байна.


Аймгийн хэмжээнд нэг сувилагчид ногдох хүний тоо 235 байна. Нэг сувилагчид ногдох хүний тоогоор монгол улсад 17-т эрэмбэлэгдэж байна. Аймгийн 10000 хүнд ногдох эмнэлэгийн орны тоо 88 байна. 10000 хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор Монгол Улсад 8-т эрэмбэлэгдэж байна. 

相关新闻