ӨВӨРХАНГАЙ: Төрийн албан хаагчдын дунд цомхотгол хийхгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-10 16:01:33

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Төрийн албан хаагчдын цомхотгол хийхгүй, харин тэвчиж болох бүх зардлаа танана” хэмээн аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хэллээ.


Төрийн албан хаагчдын цомхотгол хийх шийдвэрийн дагуу тус аймагт босоо удирдлагатай агентлагууд есөн хувиар цомхотгол хийж байгаа бол байгууллагын нэг түвшний нэгж, хэсгүүдээс 300 хүн цомхотгох тоон судалгаа гарсан. Үүнийг тэтгэвэртээ гарч байгаа болон жирэмсний амралттай хүмүүсийн оронд нөхөж ажилтан авахгүй, шинэ орон тоо үүсгэхгүй, цомхотгол хийхгүйгээр зохицуулна гэж аймгийн Засаг дарга хэлэв.


Одоогоор Өвөрхангай аймгийн хэмжээнд 6334 албан хаагч төрийн байгууллагад ажиллаж байна. Тэдгээрээс улс төрийн албанд 171, төрийн захиргааны албанд 673, төрийн тусгай албанд 66, төрийн үйлчилгээний албанд 5367 хүн ажиллаж байгаа юм. 

相关新闻