Р.Асай өөрийн нэрэмжит эмнэлгээ тохижуулахад анхаарна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-17 15:33:49

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын сумын иргэд энэ сумын уугуул, Монгол Улсын гавьяат эмч доктор, профессор Р.Асайтай хүндэтгэлийн уулзалт зохиолоо.

Тус сумын иргэдийн дэвшүүлсэн саналын дагуу сумын эмнэлгийг Р.Асайн нэрэмжит болгосон байна. Р.Асай эмч нутгийнхаа иргэдэд гүн талархсанаа илэрхийлээд, энэ эмнэлгийг тохижуулах, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгойлон анхаарал халамж тавихаа мэдэгдлээ.

Дашрамд нь дурдахад хавдар судлалд гаршсан эмч Р.Асай орон нутагт ирж ажиллаж байх энэ зуур тус аймагт хавдартай тэмцэх, урьдчилан сэргийлэх 14 хоногийн ажил зохиогдож байгаа юм. Тус аймагт хавдар өвчний тархалт өндөр, зөвхөн умайн хүзүүний хорт хавдартай хүний тоо 27 байгаа юм байна.

Ш.Айзаря

相关新闻