Залуу авьяастан С.Шугайф тэргүүн шагнал хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-17 15:49:10

Казахстаны БНУ-ын тусгаар тогтнолын ойгоор Актөбе мужид зохиогдсон айтыс (харилцаа дууны мэтгэлцээ)-ын улсын уралдаанд Баян-Өлгий аймгийн уугуул, айтыс урлагийн залуу авъяастан С.Шугайф тэргүүн байр эзэлжээ.

Тэргүүн байрны шагнал гурван сая тенге (21 сая төгрөг)-гийн шагнал хүртсэн энэ залуухан эр  Туркстан хотод дээд сургууль сэтгүүлч мэргэжлээр төгсөж одоо Казахстан улсын Алматы хотод амьдарч байгаа юм. Тэрээр Казахстаны ерөөлч магтаалчдын олон улсын холбоонд ажилтай юм.

1992 оны 4-р сарын 23-нд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрж өссөн бөгөөд багаасаа л авьяастай хүүхэд байсан бөгөөд тэр өнгөрсөн зун орон нутагтаа ирж хуримаа хийсэн билээ.

Казах ардын өвөрмөц урлаг болох айтыс нь талууд тогтоогдсон цагт багтаан шууд шүлэглэн дуулж домбордон нийгмийн эерэг, сөрөг үзэгдлүүдийг ил тод гарган шүүмжилж хоорондоо мэтгэлцэх маягаар өрсөлдөн бие биеийгээ ялах онцлогтой уран үгийн урлаг бөгөөд одоо тус аймагт энэ урлагт авъяастай гуч орчим найрагч бий.

С.Шугайфын аав Сагсай суманд аж төрж байгаа Ж.Сезимхан тус аймгийн айтыс урлагийн гарамгай ахмад найрагчдын нэг нь юм.

                                                               Ш.Айзаря

相关新闻