“Сэтгэлийн хүч” хандивын тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-17 17:07:33

Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс Ганга нуураа аврах Сэтгэлийн хүч хандивын тоглолтыг санаачлан зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолтод Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болоод Эрдэнэмандал хийдийн 108 лам хуварга оролцож, Алтан овооны сан тахил өргөж, Ганга нуураа аргадан ном хурж, нийтээр дүнчүүр маань хөгжөөх юм. Мөн Ганга нуурыг хамгаалах “Ногоон зурвас” төслийг танилцуулж, нийтийн дууны уран бүтээлчид,  яруу найрагчид уран бүтээлийн дээжээсээ толилуулна.

Тоглолтоос олсон орлогыг Ганга нуурын одоогийн хашаанаас гадагш 150 метрт "Ногоон зурвас" байгуулах ажилд болоод нууранд дахин мэргэжлийн цэвэрлэгээ хийх зэрэгт зарцуулах юм.

Тоглолт 2016 оны 11 сарын 25-ны 19.00 Монгол Бөхийн Өргөөнд ганцхан удаа зохион байгуулагдана.

Тоглолтыг Эрдэнэмандал хийдийн дэргэдэх Сүсэгтний холбоо болон Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул дуучин СТА А.Мөнхбат болон бусад холбогдох хүмүүс хамтран зохион байгуулж байгаа юм.

Т. Одончимэг

相关新闻