Австрийн хөгжмийн зохиолчийн бүтээлүүд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим энэ удаа Австрийн нэрт хөгжмийн зохиолч France Joseph Haidn-ын уран бүтээлээс дээжлэн хүргэхэд бэлэн болжээ.
Улсын Филармонийн симфони найрал хөгжим жил бүр дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс дээжлэн хүргэдэг билээ. Энэ удаагийн тоглолтод хөгжмийн зохиолчийн Симфони №94 /Surprise/ бүтээлийг СТА, Улсын Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш удирдан эгшиглүүлэх юм.
Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон WWW.TICKET.MN сайтаар худалдаалахаас гадна 1900-1800, 1900-1617 хүргэж байна.
Тоглолт Улсын Филармонийн тайзнаа энэ сарын 25-нд болно.
Ж.Болор