Дархадын хотгорт өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-18 01:02:12

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтож Рэнчинлхүмбэ сумын цаг уурын ажиглалтын талбайд 30 см-ын цастай байна. Цагааннуур, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумын нутагт 10 сарын эхээр орсон цас хайлж хөлдөн дахин хэд хэдэн удаа цас нэмж орсны улмаас мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч  дархадын хотгорт өвөлжилт хүндэрч эхэлжээ.

Улаан-Уул, Цагаан-Уул, Цэцэрлэг сум, Ханхын Хороо багийн нутгуудад гуу жалгандаа 50-60 см цас хунгарлаж нягтаршсан байгаа бөгөөд дахиж цас нэмж орвол зудын байдалд ороход тулаад байгаа гэнэ. Мөн Ханх сумын Хороо багт цас их хэмжээгээр орсон тул Рэнчинлхүмбэ сумаас малчид отроор орох боломжгүй болжээ.

Б.Гантуяа 

相关新闻