ХӨВСГӨЛ: Х.Гэлэнхүүгийн өөртөө зориулсан суварга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-07 14:04:14

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд  Хэцүүгийн дөрөлж гэдэг газарт нэгэн суварга бий.


Түүнийг  Х.Гэлэнхүү өөртөө зориулан босгосон гэж нутгийн иргэд хуучилдаг. Тэрбээр 1880-аад оны сүүлчээр төрсөн бөгөөд 10 насандаа хүрээ хийдэд шавилан суусан боловч шашин номын зан үйлтэй тэрсэлдсэн учраас хөөгдөж байсан гэдэг.


Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар суваргад орох материалыг цуглуулж, шүншигт нь өөрийн дархны нарийн багаж хэрэгслийг хийн суварга бүтээн босгосон байна.


Суваргын сэнтий 2,5 ам дөрвөлжин метр талбайг эзлэн бумба, гонхоы хамт 3 метр өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавтгайлж, дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ.

 

Мөн Х.Гэлэнхүү нь  Жаргалант сумын Дүнтэрийн цохион дээрээс  хиймэл далавч хийж  ниссэн тухай яриа нутгийн иргэдийн дунд  өнөөдрийг хүртэл ам дамжин яригддаг юм.

 

 

 

相关新闻