Нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-18 01:35:30

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж аймгийн хэмжээнд цас орж зарим сумдад өвөлжилт хүндэрч байгаа, Мөрөн суманд хальтиргаа гулгаа ихээр үүсч бэртэл гэмтэл нэмэгдэж байгаа тул аймгийн Засаг даргын захирамжаар уралдаан, тэмцээн, уулзалт, зөвлөлгөөн болон нийтийг хамарсан арга хэмжээг 12-р сарын 1 хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

Мөн хэлтэс агентлагийн дарга, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг аймгийн Засаг даргын зөвшөөрөлгүй ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохоор явах, томилолтоор явахыг түр хориглов. Аймгийн Засаг дарга хэлтэс агентлагуудад аймгийнхаа сумдыг хувиарлан өгч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвлийг өнтэй давах үүрэг өгсөн учраас захирамжийн биелэлтэнд хяналт тавин ажиллах гэнэ.

Ийнхүү өвлийг өнтэй давахын тулд иргэд, төрийн байгууллага, удирдлагууд дор бүрнээ анхаарч нэг хүсэл зорилготой байх нь чухал гэдгийг аймгийн Засаг дарга Л.Ганболд Онцгой комиссын хуралдаан дээр онцлон тэмдэглэж тодорхой үүрэг даалгаварыг холбогдох газруудад өглөө.

Б.Гантуяа 

相关新闻