Нийслэлийн 337 км замд 99 тонн цас хайлуулах бодис цацав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХот тохижилтын газар” өчигдөр буюу энэ сарын 17-нд орсон цаснаас үүдэлтэй хальтиргаа, гулгаа бууруулах зорилгоор нийслэлийн 337 км замд 99 тонн цас хайлуулах бодис цацжээ.
Бодисыг хөдөлгөөн ихтэй, гулгаа их үүсдэг буюу Яармагийн гүүр, Баянзүрхийн товчоо, 19-р хороолол, Тасганы овоо, Шар хад, Энхтайваны өргөн чөлөө, Таван шараас Офицер хүртэл, Зурагтын уулзвар Баян хошуу, Хөтөл, Жанцан, Энхтайваны гүүр, Зайсан, Чингисийн өргөн чөлөө, ГХЯ-ны замд цацсан байна. Мөн Их Монголын гудамж, Маршалын гүүр, Их тэнгэр, Сансрын тунель, Нарны зам, Нисэх Сонсголонгийн гүүр, Нарны гүүр, Гэсэр сүмийн замд цацжээ. Цас хайлуулах бодис цацах ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хяналт тавьсан байна.
Ч.Ариунболд