Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа ажлаа хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХотын дарга С.Батболдын захирамжаар батламжлуулсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо.
Тамгыг 2012-2016 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан Д.Бадарсан гардуулав. Тэрбээр Сүхбаатар дүүргийн хөгжлийн төлөө хамт зүтгэсэн хамт олон, Хороодын Засаг даргын ажлын алба, албан хаагчдад талархал илэрхийлээд, шинээр батламжлуулсан Засаг даргад ажлын амжилт хүсэв.
Х.Болормаа нь 2012-2016 онд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан бөгөөд энэ онд ИТХ-ын сонгуулийн 12 дугаар хороонд АН-аас нэр дэвшиж сонгогдсон юм.
Ч.Ариунболд