Сэрэмжлүүлэг: Орон нутгийн зарим чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-11-18 17:35:08

Цас их орсны улмаас цаг агаарын байдал хүндэрч өнөөдөр 17:30 цагийн байдлаар Улаанбаатараас 11 аймгийн чиглэлийн замд үзэгдэх орчин хязгаарлагдсан тухай шуурхай мэдээллийг Автотээврийн үндэсний төвөөс ирүүлж байна. 

Тодруулбал Улаанбаатараас Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн чиглэлд их хэмжээний цас шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байгаа тул онц шаардлагагүй тохиолдолд дээр дурдсан чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна. 

Н.Туяа

相关新闻