Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 41, 19 сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 403 хүн сонгогдоод байгаа билээ.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн суурь сургалтыг энэ сарын 20-26 хооронд зохион байгуулах гэж байна. Нэгдүгээр ээлжийн сургалт энэ сарын 20-21-нд болох бөгөөд Зүүнговь, Түргэн, Өмнөговь, Өлгий, Малчин, Наранбулаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдах аж. Харин хоёрдугаар ээлжийн сургалт 22-23-нд болох ба Баруунтуруун, Хяргас, Өндөрхангай, Зүүнхангай, Тэс, Завхан сумдын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдах юм байна. Энэ сарын 24-25-нд гуравдугаар ээлжийн сургалт болох бөгөөд Бөхмөрөн, Ховд, Цагаанхайрхан, Тариалан, Улаангом, Давст, Сагил сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг тус тус хамруулахаар болжээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сургалтандаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Б.Батхүү
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    