Монголын чөлөөт бөхийн холбооны байранд үймээн үүсгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЧөлөөт бөхийн дасгалжуулагч, тамрчид өчигдөр буюу энэ сарын 18-нд Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны байранд үймээн үүсгэсэн байна.
Энэ талаар МЧБХ өөрийн http://www.wrestling.mn/post/more/1814 цахим хуудсандаа мэдээлсэн байна. Өчигдөр МЧБХ-ны 14.00 цагт өргөтгөсөн хурлын мандатыг тараах байсан ч Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын хэсэг дасгалжуулагчид, БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер П.Орхон, Б.Одончимэг, Э.Цэвэгмид нарын хорь гаруй хүн холбооны байр руу хүч түрэн дайрч оржээ. Улмаар МЧБХ-ны хурлын төлөөлөгчдийн мандат, хурлын материал зэргийг хүчээр булаан авч, ширээ сандал, компьютер, принтер зэрэг эд зүйлсийг эвджээ.
Мөн өчигдөр Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ МЧБХ-ны албан өрөөнд орж хурлын төлөөлөгчдийн бүртгэлийг урсан байна.
Үймээн үүсгэсэн тамирчид өргөтгөсөн хуралд оролцох удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтын жагсаалт, тамирчдын төлсөн татварын зарцуулалт зэргийг шаардаж байгаагаа өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ онцолсон. Мөн өргөтгөсөн хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм
Ч.Ариунболд