А.Султан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙКазахстан улсын Актөбе хотноо 2016 оны 10 дугаар сарын 26-30-ны хооронд Гир өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Манай улсаас эх орноо төлөөлж оролцсон Баян-Өлгий аймгийн харьяат тамирчин А.Султан толчак төрөлд II, рывок төрөлд IV, нийлбэр дүнгээр IV байрт тус тус шалгарлаа.
Ийнхүү тэрээр дэлхийд IV байрт эрэмблэгдэхийн сацуу Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангажээ.
Дөрвөн өдөр үргэлжилсэн Дэлхийн 38 орон оролцсон уг тэмцээнд Англи, Канад, Герман, Япон, Дани зэрэг орнууд оролцсон бол Австралия, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг орнууд анх удаа оролцож байгаа юм байна.
Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй мөн ахмадын төрөлөөр зохион байгуулагдсан ба 400 гаруй тамирчин 145 медалийн төлөө хүч үзжээ.
Ш.Айзаря