Далай лам "Буянт-Ухаа" спорт цогцолборт ном айлдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМДээрхийн гэгээн XIV Далай ламын хөтөлбөрт өөрчлөлт орж маргааш Буянт-Ухаа дахь спорт цогцолборт сүсэгтэн олонд 09.30 цагаас эхлэн ном айлдах юм байна.
Хөтөлбөрт тусгаснаар дээрх үйл ажиллагааг UB Palace-т зохион байгуулах байсан ч багтаамжаас шалтгаалан байршлыг өөрчилжээ. Далай багш Монголын сүсэгтэн олонд зориулж Богд ламын ван авшиг, Шар жигжид бурхны насны авшиг зэрэг нэн ховор нарийн номыг айлдана.
Б.Заяа